Нийслэлийн удирдах ажилтнуудыг ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар болов.
Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга нэгдүгээр сарын 18-ны Шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа.
Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг танилцуулж, санал солилцлов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай захирамжийн хэрэгжилтийг хянах, байгууллагын албан хаагчдыг ПСР шинжилгээнд хамруулах, зах, томоохон худалдааны төвүүдийн ариутгалд, халдваргүйжүүлэлтэд анхаарч, зөвлөх, орон сууц хорооллуудын цэвэрлэгээ, ариутгалыг тогтмол хийлгэх, хог хаягдлын үйлчилгээнд анхаарахыг үүрэг болголоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна