ХШУС-ИЙН ЗАХИРАЛ Д.ГАНХУЯГТ ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ БАГШ ОЮУТНУУД ШААРДАЖ БАЙНА

Админ
2021/01/26

ШУТИС-ийн ХШУС-ийн захирал Д.Ганхуяг сургуулийнхаа математикийн тэнхимийн дэд профессор Цогхүүгийн Жаргалсайхныг Польш Улсын шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэн дээр зохион байгуулагдах семинарт оролцуулахаар 2019 оны наймдугаар сарын 8-ны өдрөөс 26-ны өдөр хүртэл томилолт олгосон байна.  Гэвч Ц.Жаргалсайхан томилолтоор яваагүй, томилолтын зардал болох 4.5 сая төгрөгийг эргүүлж төлөөгүй нь шалгалтаар тогтоогджээ. Гэвч найзыгаа томилолтоор явуулах нэрээр санхүүгийн зөрчил дутагдал гаргасан ХШУС-ийн захирал Д.Ганхуягт ШУТИС-ийн захиргаанаас ямар ч арга хэмжээ авалгүй, сахилгын шийтгэл оногдуулсан гэдэг нэрээр халхавчлан хариуцлага тооцохгүй, оюутнуудын төлбөрийн мөнгөнд үрэлгэн ханддаг захирлуудын толгойг илж байгаад багш оюутнууд тун их бухимдаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна