Иргэд QR код уншуулах нь хоёр дахин нэмэгджээ

Админ
2021/01/26

Нийслэлийн хэмжээнд иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR систем ашиглаж байгаа. Сүүлийн 10 хоногт иргэд QR код уншуулах нь хоёр дахин нэмэгдсэнийг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг хэлэв.

Тухайлбал, энэ сарын 21-нд иргэд 211 233 удаа QR код уншуулжээ. Ингэснээр хоёр талт  эрсдэлээс хамгаалах юм. Тухайлбал, өөрийгөө халдвартай иргэнтэй харилцагч болсон талаар мэдээллийг яаралтай авч, мөн тухайн аж ахуйн нэгж эрсдэлээс хамгаалахахад дөхөм болно.

Өнгөрсөн хугацаанд коронавирусний халдварын голомтод бүртгэгдсэн 1195 иргэний гар утсанд анхааруулах мэдээлэл өгч, халдварын ойр харилцагчдыг тогтоож ажилласан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна