Бизнесийн ертөнцөд шинэ удирдагчийг тодруулдаг "The Apprentice" реалити шоу анх 2004 онд Америкийн NBC сувгаар цацагджээ. Тус улсын Ерөнхийлөгч асан Доналд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлахаасаа өмнө тус шоуг удирдаж байсан. Түүнээс "Та халагдлаа!" гэсэн үг сонсоогүй буюу ширүүн өрсөлдөөнөөс ялсан оролцогчид "The Trump Organization" грүппийн салбаруудад удирдагчаар 1 жил ажилласан. Тус грүпп нь 1923 онд байгуулагдан, үе уламжлан ирсэн бөгөөд 22 мянга гаруй ажилчидтай, дэлхийн тэргүүлэгч бизнесийн байгууллагуудын нэг юм.
Тэгвэл тус шоуны шилдэг ялагчид өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ?
'The Apprentice' шоуны 1-р цувралын ялагч: Билл Рэнсик

Билл удирдагчаар нэг жил ажилласныхаа дараа "Та халагдлаа" нэртэй ном бичсэн нь олон улсын бестселлер болжээ. Одоо тэр 5 одтой рестораны эзэн бөгөөд, "Rogaine" компаний удирдагчаар ажиллаж байна. Түүний ялалт байгуулсан шоуны эхний дугаар 20 сая гаруй үзэгчтэй байжээ.
'The Apprentice' шоуны 2-р цувралын ялагч: Келли Пердев

2-р цувралын ялагч Келли одоо "The Code of Support" нийгэмлэгийн зөвлөхөөр ажиллаж байна. Тэр шоуны дараа технологийн старт ап компаниудад хөрөнгө оруулдаг "Moonshots Capital" компаний Ерөнхий Захирлаар удаан хугацаанд ажиллажээ.
'The Apprentice' шоуны 3-р цувралын ялагч: Кендра Тодд

Эхний ялагч бүсгүй захирлын ажлаа өгөөд удалгүй Сиатл мужид өөрийн грүпп компаниа нээжээ. АНУ-ын 30 хүртэлх насны 30 топ удирдагчдын жагсаалтанд түүний нэр багтсан удаатай. Мөн "My House Is Worth What?" нэртэй өөрийн телевизийн цуврал нэвтрүүлэг удирдаж байсан.
'The Apprentice' шоуны 4-р цувралын ялагч: Рендал Пинкетт

Тэр өөрийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг BCT нэртэй компаниа үүсгэн байгуулжээ. Үүнээс өмнө дөрвөн ч бизнесийн байгууллагыг удирдаж байв. Мөн ном бичиж, ашгийн бус байгууллагуудад зөвлөгөө өгдөг.
'The Apprentice' шоуны 5-р цувралын ялагч: Сиан Яазбек

Яазбек өөрийн харилцаа холбооны "Wavsys" нэртэй компаниа байгуулжээ. Тус компани нь Америкийн хамгийн хурдан хугацааны өсөлттэй компаниар шалгарсан. Тэр мөн хүүхдийн хүчирхийллийн эсрэг төлөөлөгч, илтгэгч нэгэн.
'The Apprentice' шоуны 6-р цувралын ялагч: Стефани Шеффер

Хуулийн мэргэжилтэй Стефани эрхээ танин мэдэх тухай "Know Your Rights" нэртэй цахим цуврал бэлтгэн хүргэдэг болжээ. Тэр мөн бизнесийн чиглэлээр судалгаа хийдэг бөгөөд хүүхдийн эрхийн асуудлаар эрчтэй тэмцэж, аутизм, хорт хавдрын эсрэг компанит ажил олныг өрнүүлж байсан туршлагатай.
'The Apprentice' шоуны 7-р цувралын ялагч: Брэнди

Шоуны 7-р цувралын ялагч Брэнди Сан Францискод төвтэй өмгөөллийн байгууллагад ерөнхий зөвлөхөөр ажиллаж байна.
АНУ-ын "The Apprentice" шоуны сүүлийн дугаар 2017 онд цацагдсан бөгөөд сүүлийн дугаарыг жүжигчин, бизнесмен, улс төрч Арнолд Шварценегер удирджээ.
Эх сурвалж: businessinsider.com
Сэтгэгдэл бичигдээгүй байна