Серби улсад шинэ коронавирусын анхны тохиолдол илэрчээ

Админ
2021/01/26

Их Британи улсад анх илэрсэн коронавирусын шинэ хувилбараар халдварласан анхны тохиолдол бүртгэгдлээ гэж Серби улсын эрх баригчид өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.

Серби улсын Ерөнхийлөгч Александр Вучич “TV Prva” сувгаар мэдэгдэл хийх үеэрээ уг мэдээллийг нотолсон байна. Түүний мэдээлснээр, Лондон хотоос ирсэн зорчигчоос халдвар илэрчээ.

Сербид өнөөдрийн байдлаар коронавирусээр халдварласан 382'285 тохиолдол илэрч, 3868 хүн халдварын улмаас нас барсан байна.

Коронавирусээр халдварлах өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 24-нөөс Хятадын “Sinopharm” компанийн вакцинаар дархлаажуулж эхэлсэн Сербид 170 мянга гаруй хүн вакцин хийлгэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна