Автомат тоглоомын газар цагдаагийн хурандаатай холбоогүй гэв
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хууль бус автомат тоглоомын газар ажиллуулж байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, тус газрын үйл ажиллагааг зогсоон, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Тус тоглоомын газрыг ажиллуулж байсан объект нь нэр бүхий цагдаагийн хурандаатай холбоотой гэх мэдээлэл гараад байгаа юм. Тиймээс эл мэдээллийн мөрөөр албаны шалгалт явуулсан байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “ЦЕГ-ын Дотоод хяналт, шалгалтаас асуудлыг шалгасан. Шалгалтаар уг хууль бус үйл ажиллагааг явуулж байсан объект нь хурандаа Н.Бат-Амгалантай ямар нэгэн холбоогүй, өөр хүний нэр дээр байдаг болох нь тогтоогдсон байна. Баянгол дүүргийн цагдаагийн газраас хууль бус үйл ажиллагаа явуулж байсан газрыг илрүүлэн, үйл ажиллагааг зогсоож, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна” гэлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна