Да. Ганболдын хувь тавиланг Л. Оюун- Эрдэнэ давтах уу..

Админ
2021/01/26

 “Өргөө” амаржих газраас дөнгөж нярайлсан ээжийг  ХӨСҮТ- ийн эмч, мэргэжилтнүүд  буруу тээвэрлэж, тусгаарлалтад аваачсаны гайг  Монгол Улсын 31 дахь Ерөнхий сайд өөрийн биеэр  үүрч, танхимын нэр бүхий сайд нартайгаа  огцорч байгаагаа мэдэгдсэн.   Монгол Улсын Засгийн газрын хуулиар  “ Ерөнхий сайд хүн танхимын 50 хувь “.  Төрийн өндөр дээд албан тушаалаас өөрийн биеэр болон өвчний улмаас огцорвол  танхим тэр чигээрээ л огцордог жамтай.   Тиймээс У. Хүрэлсүхийн засгийн газар  өнгөрсөн долоо хоногт   албан ёсоор огцорч, үүрэг гүйцэтгэгч болсон.  Харин сайд нараас нь үнэхээр сайн нь  засгийн тэргүүнтэйгээ  гар нийлэн ажиллаж болдог жишгийг  Ч. Сайханбилэгийн  засгийн газар харуулж  байсан билээ.   Гэхдээ хүчээр түрсэн АН-ын Засгийн газрын хариуцлагагүй алдааны балгийг өнөөдөр хүртэл ард түмэн үүрч байгаа учраас  хэдий Монгол Ардын нам  УИХ-ын танхимд 62 ч гэлээ  Ерөнхий сайдыг, шинэ засгийн газрыг батлуулах үйл явц, насжилт ч дардан байхгүй нь ойлгомжтой байна.

  1.   Эрх барьж байгаа нам  Монгол Улсын Ерөнхий сайд болон танхимын сайд нарын нэрийг  Ерөнхийлөгчид өргөн барьж, зөвшилцөх заалттай.  Зөвшилцөл амжилтад хүрэхгүй бол  Монгол Улсын Ерөнхий сайд  улс төрийн нэг том дэмжлэг буюу бүх ард түмнээс сонгогдсон төрийн өндөр дээд албан тушаалтны  дэм байхгүй боллоо гэсэн үг.  Ийм тохиолдлоор  Ардчилсан намаас нэр дэвшигч  Да. Ганболдыг  Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Багабанди 1998 онд  7 удаа буцаасан түүхтэй.  Өнөөдрийг хүртэл энэ улс төрийн үл зөвшилцөл  “ Эрдэнэт” үйлдвэрийг дагасан их  асуудлыг дагуулсаар байгаа юм.  Тиймээс  Монгол Улсын Ерөнхийлөгч  Х. Баттулгад ийм  эрх бас бий.  Тэрээр  У. Хүрэлсүхийн танхимыг огцруулахгүй гэдгээ ил тод  УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлсэн.
  2. Ерөнхий сайдыг томилох тухай Монгол Улсын Үндсэн хуулиас:

Гучин есдүгээр зүйл.

/Энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан./

1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.

2.Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.

3.Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.

4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.

  1.  Чимэдийн Сайханбилэг нэг засгийн газартай хамт зүтгэж байсан Норовын Алтанхуягаасаа   шууд урвасан.  Үр дүнд Н. Алтанхуяг хонгилоор чирэгдэж, Ч. Сайханбилэг гадаадад зугтсан.   Тухайн засгийн газрын хийсэн  ажил нь “ Оюу толгой” тойрсон Дубайн гэрээ.   Ер нь Засгийн газрын тэргүүн нь огцорчхоод байхад  хамт баг болсон нөхөд нь дараагийн засгийн газарт орох , багтах гэж гүйх нь улс төрийн хувьд ёс зүйгүй  гэдэг нь ойлгомжтой.
  2.  Монгол ардын нам   төрийн тэргүүнтэй зөвшилцсөн ч  бай, үгүй  ч бай Л. Оюун- Эрдэнийг  Монгол Улсын Ерөнхий сайд болговол  засгийн газрын танхим нь удаан тэсэхгүй байх магадлалтай байна. Учир нь Ерөнхийлөгчийн дарамт, намын гомдогсод, шаралхагсад,  УИХ дахь АН-ын бүлэг, Хөдөлмөрийн үндэсний намын ганц дайчны тоглолт,  “Босоо” гэдэг хочтой С. Ганбаатарын  улс төрийн тоглолтууд  хавар хүртэл л  энэ засгийг тогтоох улс төрийн таамгыг  судлаачид гарчээ.

Энэ бүхнээс дүгнэхэд өнөөгийн улс төрийн тоглолтын хөзөр   МАН –ын дарга  У. Хүрэлсүх,   Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга гарт байна.  Тэднээс ард түмний амьдрал шалтгаална.   Эцэст нь эднийг төрд ажилуулах уу гэдэг бүр том хөзөр  Ард түмэнд бас бий.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна