ОХУ-д 20 мянга хүрэхгүй хүнээс коронавирусын шинэ тохиолдол бүртгэгджээ
Өнгөрсөн хоногт ОХУ-д коронавирусын халдварын 19'290 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь 11 дүгээр сарын 3-наас хойш нэг хоногт 20 мянга хүрэхгүй хүнээс халдвар илэрсэн анхны тохиолдол болжээ.
ОХУ-ын коронавирустэй тэмцэх шуурхай штабаас мэдээлснээр, шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 10.3 хувь нь /1985/ шинж тэмдэггүй байжээ. Одоогийн байдлаар ОХУ-д 518'009 хүн эмчлүүлж байна. Цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт хүний тоо 3'738'690 болсон байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 19'003 хүн эмнэлгээс гарч, эдгэрсэн тохиолдлын тоо 3'150'763 болсон бол нас барсан нийт тохиолдлын тоо 456-гаар нэмэгдэж, 69'918-д хүрчээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна