Коронавирусээр амиа алдсан гурван хүн тутмын нэг нь 85-аас дээш насныхан байна

Админ
2021/01/26

2021 оны нэгдүгээр сарын 25-ны байдлаар дэлхий даяар хоёр сая 138 мянган хүн коронавирусийн улмаас нас бараад байна. Тэгвэл ихэвчлэн аль улсын, хэдэн насны хүмүүс ямар шалтгаанаар нас барж байна вэ? Нийт нас баралтын 20 хувь буюу таван хүн тутмын нэг нь АНУ-д бүртгэгджээ. Тус улсад нийт 429 мянган хүн нас барсан нь хүн амын 0.1 хувь юм.
Хамгийн олон хүн нас барсан улсуудАНУБразилЭнэтхэгМексикИх Британи50,000100,000150,000200,000250,000300,000350,000400,000450,000JS chart by amCharts
Нас барсан хүний тоо
АНУ-ын Өвчнийг хянах урьдчилан сэргийлэх төв(CDC)-ийн мэдээллээр нийт нас баралтын 32 хувийг 85-аас дээш насныхан эзэлж байна.
Нас ахих тусам нас баралтын хувь өндөр байгаа бөгөөд нэг насаар ахихад нас барах магадлал 0.66 хувиар нэмэгдэж байна гэж Их Британийн долоо хоног тутмын эрүүл мэндийн сэтгүүл BMJ-д бичжээ. Халдвар авсан 80-аас дээш насны хүмүүсийн 14,8 хувь нь өөд болсон бол 70-79 настай иргэдийн 8 хувь нь нас барсан гэж Хятадын Өвчнийг хянах урьдчилан сэргийлэх төвийн судалгаанд дурдсан байна. Харин хүйсийн хувьд аль ч насанд эрэгтэйчүүдийн нас барах магадлал эмэгтэйчүүдээс хоёр дахин их байгаа аж. Архаг хууч өвчтэй хүмүүсийн хувьд халдвар хүндрэх нь элбэг байгаа бөгөөд зүрх судасны өвчтэй хүмүүс илүүтэй нас барж байна.
Италийн газар нутаг дунд байрлах хот улс Сан Маринод нас баралтын түвшин хүн амтайгаа харьцуулахад хамгийн өндөр байна. Энэ жагсаалтын эхний 10 байранд Европ тивийн орнууд оржээ.
Эх сурвалж: TheBMJ, Worldometers, CDC


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна