Төв талбайгаас халдварын нэгдүгээр зэргийн хавьтал илэрлээ

Админ
2021/01/26

УИХ-ын гишүүн С.Ганбаатар төв талбайд өлсгөлөн зарлаж, суулт хийгээд байгаа билээ. Тэрбээр алдагдсан "Оюутолгой"-г эргүүлж авах асуудлыг хөндөж, эрх баригчдыг олон улсын Арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл өлсгөлөнгөө зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн өөрийнх нь өлсгөлөн, суултыг дэмжиж байгаа УИХ-ын гишүүдийг нэгдэхийг уриалж, иргэдийг гарын үсгээ зурахыг хүссэн билээ. Үүнтэй холбоотой өнөөдөр төв талбайд гарын үсгээ зурах гэсэн иргэдийн цугларалт бий болж, жагсаалын хэмжээнд хүрээд байна. Тэгвэл төв талбайд байгаа иргэдийн дундаас халдварын нэгдүгээр хавьтал илэрсэн гэх мэдээллийг албаныхан өглөө. Тиймээс төв талбайн дотогш хэнийг ч нэвтрүүлэхгүй хамгаалалт аваад байна. Түүнчлэн тухайн иргэдийг тусгаарлах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна