Увс аймгт нөхрөө хорлох зорилгоор хоолонд нь зүү хийсэн хэрэг бүртгэгджээ

Админ
2021/01/26

Өнгөрөгч амралтын өдөр нөхрийнхөө хоолонд зүү хийж, идүүлэхийг завдсан гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хэргийг тодруулбал, Увс аймгийн цагдаагийн газарт тус аймгийн харьяат иргэн хандсан байна. Тэрбээр “Хоолноосоо найман ширхэг зүү олсон. Дээрх хэргийг шалгаж өгнө үү” хэмээн албаныханд ханджээ.
Иргэний хүсэлтийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, хохирогчийн эхнэр гэр бүлийн гадуур харилцаанаас үүдэн нөхөртөө дургүй болсон учраас түүнийг хорлох зорилгоор ийнхүү хоолонд нь олон тооны зүү хийж, идүүлэхийг завдсан гэж мэдүүлжээ.
Дээрх хэргийг Увс аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна. Эх сурвалж: zindaa.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна