"Булган ундрага", "Багануур"-ын ханш хамгийн их өсөв

Админ
2021/01/26

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 1 дүгээр сарын 25-нд энгийн арилжаагаар 34 ХК-ийн 206.8 сая төгрөгийн үнийн дүнтэй 814.274 хувьцаа арилжив. Үүнээс 19 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв. Энэ өдөр "Булган ундрага" (BUN+14.98%) болон "Багануур" ХК (BAN+9.80%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гермес центр" (HRM-5.97%) болон "Түмэн шувуут" ХК (TUM-3.08%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 43,266 ширхэг нэгж эрхийг нийт 4,731,084 төгрөгөөр арилжсан байна. Мөн өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 100 үнэт цаасыг 10.2 сая төгрөгөөр арилжив. ТOP-20 индекс 0.44 хувиар өсөж, 21409.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,983,308,720,518.92 төгрөг боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна