АН-ыг засаг барьж байх хугацаанд тус намын удирдах томоохон гишүүдийн нэг байсан тэрбээр 2020 оны сонгуулийн өмнө нэгэн сайтад ярилцлага өгөхдөө “Би АН-ын гишүүн байж үзээгүй, би 2009 онд өөрийн итгэл үнэмшлээрээ МАН-д элссэн” хэмээн хэлж байсан.
Харин 2009 МАН гэж үгүй МАХН гэж байсан, түүний хэлснээр бол Ч.Ундрамыг МАН-д элсээд нэг жил болсны дараа МАХН задарч МАН, МАХН болсон гэсэн үг юм.
Угтаа бол угийн дүн засдаг гэх нэртэй тэрбээр БШУ сайдын сэнтийд заларвал МУ-ын зөв зам руу явж буй боловсрол мөнгөний боловсрол болох нь мэдээжийн хэрэг.
Ч.Ундрам нь МУИС-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа 2017 онд мэргэжилтэндээ үүрэг өгч, ажлын бус цагаар оюутны Си Си системд нэвтэрч 4 оюутны дүн зассан нь тогтоогдсон байдаг.Ийм нэгэн хуурамч дүнг бий болгогч эмэгтэйгээр БШУЯ-ыг удирдуулах ухаан арай ч шинэхэн Ерөнхий Сайдад байхгүй биз ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна