ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалыг ажлаас нь халжээ
Өргөө амаржих газраас эх, нярайг гаргахдаа хүнлэг бус хандсан, ЭМЯ-нд халдварын тохиолдол гарсан зэрэгт буруутган халсан гэжээ.
Яаж ийм тэнэг үндэслэл олж “чаддаг” юм бэ? Мэдрэл чинь зүгээр үү, ЭМЯ-ны ТНБД Амаржаргал аа?
Өчнөөн сорьц хольсон сольсон, хөлдөөсөн хариуцлагаа хаанаа нуучихаад та өөрөө бусдад хариуцлага ярьж чадна вэ? Өргөө эмнэлэг чинь ЭМЯ-ны биш, НЭМГ-ын харьяа. Тийм байхад ямар шижмээр Я.Буянжаргал хариуцлага хүлээж байгаа вэ?
Хариуцлага хүлээлгэх бол ядаж эхлээд Өргөө төрөх эмнэлгийн Баясгангаа халаач. Баясгалан дарга танд ёсзүйн өөдөс байна уу? Өмнөөсөө салбараа, сайдаа, Засгийг, хажуу хавиргаараа туг тахичихаад гүрийгээд байх зүгээр үү?
Я.Буянжаргал гэдэг хүнийг таньж мэдэхгүй, салбарынх нь хамт ажиллагсад “хүнд ая тал засаж чаддаггүй зангаасаа болж дэвшиж чаддаггүй, ажилдаа махраад өөрөө зүтгээд байдаг нь алдаа нь” гэх юм билээ. Ажлын төлөө зан алдаа болдог шалтгаан юм байна, бугшсан салбарынханд туйлын харамсалтай. Сайдаа өмгөөлөөд жагсдаг ЭМ-ийн салбарынхан ядаж нийгмийн сүлжээнд юм дуугараач. Сайн ажилладаг бол сайн ажилласныхаа төлөө та ч маргааш гудамжинд шидэгдэх нь...

Сэтгэгдэл бичигдээгүй байна