“Apple” компанийн AR технологид зориулсан нүдний шилийг хэрэглээнд нэвтрүүлэх тов хойшилж магадгүй байгааг ойрын эх сурвалж мэдээллээ.
Энэхүү технологи нь хөгжүүлэлт талаасаа хүндрэлтэй байгаа аж. Мөн шинэ технологийг зах зээлд хэрхэн нэвтрүүлэх нь бас нэгэн сорилт болоод байна. “Facebook”-ийн “Oculus”, “Sony”-ийн “Playstation VR” зэрэг төхөөрөмжтэй өрсөлдөх энэхүү бүтээгдэхүүн 300-900 ам.долларын өртөгтэй. Өөрөөр хэлбэл бусдаасаа илүү үнэтэй байх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар энэхүү бүтээгдэхүүн дэлгүүрүүдэд өдөртөө ердөө нэг л зарагдах төлөвтэй байгааг “Apple”-ийн зарим ажилтан онцолж байна. Тооцооллоор дээрх бүтээгдэхүүн жилд дөнгөж 180 мянган ширхэг борлогдохоор байгаа юм. Энэхүү бүтээгдэхүүнийг 2022 оноос худалдаанд гаргахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна