Үсээ засуулахдаа нэг айлын гурван хүн коронавирусээр халдварлажээ

Админ
2021/01/27

ХӨСҮТ-өөс мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр  хийсэн PCR шинжилгээгээр 13 хүнээс коронавирус илэрчээ.

ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид  нийтдээ   12 039 хүнд шинжилгээ хийсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Тэдний хоёр нь ХӨСҮТ-ийн эмч, ариутгагч бол бусад нь коронавирусний кластер голомтоос илэрчээ.  Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нийтийн байрнаас долоон тохиолдол бүртгэгдсэн байна. Бусад нь ажиглан тусгаарлах байранд байсан хавьтлуудаас илэрчээ. Гудамж хорооллооос бүртгэгдсэн эх уурхайг эрэн сурвалжлах явцад нэг гэр бүлийн гурван хүн үсчинд үсээ засуулсан байна. Тиймээс үйлчилгээний байгууллагууд халдварын дэглэмийг маш сайн баримтлах хэрэгтэйг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа санууллаа. Сүүлийн 24 цагт 42 хүн эдгэрч гэртээ гарсан байна.

Улсын хэмжээнд коронавирусний халдварын тохиолдол 1656 болж бүртгэгдэж байна.  Үүнээс 1211 хүн эдгэрээд байна.

Эмчлүүлж байгаа 432 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 45, хөнгөн 384 байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна