НӨАТ-ын сугалаанаас болж маш олон иргэд хохирч байна
Өчигдөр ШӨХТГ-аас НӨАТ-ын сугалааг болиулах санал Шадар сайдад хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл “Өчигдөр НӨАТ сугалааны тохирол дээр өглөөнөөс шөнө болтол хяналт хийлээ. Энэ 7 хоногт хяналт шалгалтын дүн нэгтгэгдэн эцэслэгдэнэ. Түүний дараа бид Монгол Улсын Шадар сайдад хяналт шалгалтын дүнг нэгтгэн хүргүүлэх ба мөн НӨAT сугалааг болиулах саналаа хүргүүлнэ. Анх НӨАТ хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилго байсан бол тодорхой цаг хугацааг туулж хангалттай үр дүнг өгсөн гэж харж байна. Мөн тус сугалаанаас үлгэрлэн нийгэмд ялангуяа сошиал орчинд их хэмжээний азтан шалгаруулах сугалаа явагдах болсон бөгөөд тэр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна. Маш олон иргэн хохирч байна.” Хэмээн мэдэгдэл хийжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна