Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр нэгдүгээр сарын 23-наас худалдаа үйлчилгээний газруудыг нээсэн билээ.
Энэ нь хүний бөөгнөрөл үүсгэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй тул иргэн бүр хариуцлагатай байхыг анхааруулсан. Гэвч "Алтжин бөмбөгөр"-өөр халдвартай иргэн үйлчлүүлсэн байна.
Иймд тус газрыг түр хугацаагаар хааж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа аж. Мөн худалдагч нараас нь түргэвчилсэн шинжилгээ авахаар болжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна