Чингис хааны музейг Ардын хувьсгалын 100 жилийн ойгоос өмнө ашиглалтад оруулна

Админ
2021/01/27

 

Өнөөдөр байнгын хорооны хуралдаанаар Музейн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг Чингис хааны музейн барилгын ажил хэдийгээр дуусаж, ашиглалтад орох талаар тодрууллаа.

Түүний асуултад Соёлын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Чулуун Чингис хаан, хаад язгууртны музей нь Монгол Улсын түүхэнд байгаагүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн музей болох бөгөөд одоогоор барилгын ажил 90 хувь, дотоод заслын ажил 70 хувь, үзүүлэн, үзмэр бүрдүүлэх ажил 50 орчим хувьтай, Ардын хувьсгалын 100 жилийн ойн өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа талаар хариулт өгөв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна