УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өлсгөлөнг зогсоожээ

Админ
2021/01/27

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “МАН-ыг Рио Тинтогийн барьцаанаас чөлөөлж, алдагдсан Оюу толгойгоо буцаан авах өлсгөлөн” нэртэй өлсгөлөн зарласан билээ. Өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг эмнэлгийн үзлэгт хамруулахад зүрхний шигдээс, аминд аюултай хэм алдагдал, тархины харвалт, захын судасны хүндрэлүүд гарах өндөр эрсдэлтэй гэж үзжээ. Тиймээс өлсгөлөнг зогсоож, албадан эмчилгээнд хамруулах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн засаг дарга гаргалаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна