Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумьяабазар томилогдсоноосоо хойш 100 дахь хоногийн ажлаа тайлагнах цаг дөхөж байна. Тэрээр 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас их хотыг удирдах эрхэм үүргийг хүлээсэн хүн. Түүний хувьд УИХ –ын гишүүний албаасаа түдгэлзэж, хотын дарга болох амаргүй шийдвэр байсан нь ойлгомжтой. Анзаараад байхад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон эрхэмүүдийн хэн нь ч, аль ч намынх бай “ Сайн нэр” дуулахаас илүүтэй “ Саараар “ чичлүүлж ирсэн байдаг. Монгол Улсын хүн амын тал хувь нь ажиллаж, амьдарч байгаа хотыг удирдах нь амаргүй гэдгийг хотын дарга нарын түүх нотолно.
Д. Сумьяабазар “ Цар тахал”-ын хүнд үед, энэхүү бартаат замыг сонгосон нь түүнийг муучлах, өөлөх шалтгаан болдог. Гэхдээ тэрээр өмнөх 34 хотын даргын туулсан замаас ч амаргүй цаг үед улс төрийн шийдвэр гаргажээ гэдгийг өдөр бүрийн хотын амьдрал, үйл явдал харуулдаг.
Хүн л юм болохоор сайн муу тал байх юм. Зурагтаар гарах, өөрийгөө сурталчлах, ажлаа тайлагнах асуудалд Нийслэлийн 35 дахь хотын даргын баг сул. Магадгүй бөх хүний бодь , хэнэггүй зан хэмээн хөнгөхөн дүгнэж болох ч гэлээ эсрэгээрээ Д.Сумьяабазар улс төрийн нүүдэл хийхдээ “ Хараа хол” тооцдог байх магадлалтай юм.
Чин үнэндээ хотын даргад зурагтаас гарахаас илүүтэй хотын хөгжлийн төлөө зуун хоногт хийж, зүтгэж, урагшлуулсан олон ажил бий. Түүний багт шижигнэсэн залуус, туршлагатай төрийн албан хаагчид, дүүрэг, хороодын засаг дарга нар, түргэн тусламж, онцгой, цагдаа, эмнэлэг гээд 1 сая илүү хүнийхээ төлөө гар нийлэн ажиллаж байгаа байна.
Иргэд өнгөрсөн 3 сар буюу Д.Сумьяабазар хотын даргаар томилогдсоноос хойш 90 хоногт “Цар тахал”-тай холбоотой захирамж тогтоол гаргахдаа Улсын онцгой комиссын шийдвэрийг дагаж, хэрэгжүүлсэн. Засгийн шийдвэрийг бодлогоор дэмжихийн зэрэгцээ бүхий л хар бор ажлын Нийслэлийн командтайгаа нуруундаа үүрсэнийг анзаарсан биз.
Хотын даргын алба бол улс төрийн албан тушаал ч гэлээ аж ахуйн ажил, өдөр тутмын субботник.
Цар тахлын голомтод төрийн албан хаагчдаа дайчлан ажиллуулж, өглөөний мандах нарнаас үдшийн шингэх наран хүртэл тасралтгүй хотын хөдөлгөөн, амьдралыг зохицуулдаг удирдагч. Тиймээс Сумьяа даргад улс төржих шалтгаан байхгүй. Өөрөө ч улс төр хийгээгүй 90 хоносон.
Өмнөх дарга нараа муучилсангүй. Төрийн албан хаагчиддаа толгой түрийгүй зандачиж, загнаагүй. Харин хамгаалж, хаацайлсан. Түүний хувьд нийслэлчүүдээ ч, нийслэлийн албан хаагчиддаа ч бодно. Төр, хувийн хэвшилгүй тэр л хүмүүс бүгд нийслэлчүүд.
Цар тахлаас нийслэлчүүдээ хамгаалахын төлөө ажиллана. Цаана нь хотод олон асуудал ундарна. Нийтийн тээвэр, худалдаа, хүнсний үйлдвэр, дулааны станц, усан хангамж, нүүрс тээвэрлэлт, цахилгаан хангамж.... Мэдээж даргынхаа хийсэн ажлыг баг нь дараа нэг өдөр тайлагнан мэдээлэх л байх. Харин хотын дарга Д. Сумьяабазарын “ Тахлын хүнд үед иргэдээ ч бодно. Эдийн засгаа ч бодно” гэдэг шийдвэр бол зөв. Хатуу хөл хорионд хотоороо 2 сар байж үзлээ. Хөдөө орон нутаг ч яахав. Хүн ам багатай. Ногоон бүс болоод зарлаад, тунхаглаад явах хугацаа гэдэг нь нотлогдсон. Нийслэл хотын тухайд өдрөөс өдөрт амьдрал дордож, эдийн засаг унаж байгаа үйл явц, иргэдийн бухимдал хотын даргыг хоёр сар чилээсэн нь түүний амнаас гарсан үгнээс илэрхийлэгдэнэ. Сар шинийн баяраар хязгаарлалт тавина. Цаашид хатуу хөл хориог хот дэмжихгүй гэдгээ илэрхийллээ. Энэ бол “ Молодец” шийдвэр боллоо. Сүхбаатарын талбайд улс төрчид эрх мэдлийн төлөө тэмцэж , иргэдээ уриалан дуудан хууль зөрчиж байхад Нийслэлийн засаг дарга хүн нийтийн эрх ашгаа дээгүүрт тавих ямба байлгүй яахав ч гэж бодогдлоо.
Худалдаа үйлчилгээний газруудаа шат дараалан нээхэд хотын бүхий л команд хамгийн хүнд хариуцлагатай нүүр тулан ажиллаж эхэлнэ. Амаргүй байх ч гэлээ ард түмнийхээ амжиргааг унагаахгүй гэдэг хотын даргын бодлого үнэхээр талархал хүлээж байна.
Тахалтай нүүр тулан ажилласан хотын дарга Улаанбаатар хотод хуруу дарам. Д. Сумьяабазар “ Цар тахал”-ын үед Хотын команд яг юу хийсэн бэ гэдгээ 100 хоногийн ажлын тайлангаараа нийслэлчүүддээ хүргээрэй.. Хатуухан хэлэхэд Улсын онцгой комисс, салбарын яамны ажлын бараг 80 хувийг хот дангаараа үүрсэн л байгаа даа.. Мөрийцсөн ч бэлэн.
Сэтгэгдэл бичигдээгүй байна