Колумби улсын Батлан хамгаалахын сайд коронавирусын халдварын улмаас нас баржээ

Админ
2021/01/28

Колумби улсын Батлан хамгаалахын сайд Карлос Холмс Трухильо коронавирусын халдварын улмаас 69 насандаа нас барлаа гэж тус улсын Засгийн газар мэдэгджээ.

“Карлос Холмс Трухильог нас барсан явдалд гүнээ эмгэнэн гашуудаж байна” гэж Колумби улсын Ерөнхийлөгч Иван Дуке мягмар гарагт мэдэгдсэн байна.

Карлос Холмс Трухильогийн коронавирусын шинжилгээний хариу нэгдүгээр сарын 12-нд эерэг гарчээ. Хожим нь түүний биеийн байдал хүндэрсний улмаас Богота хотын Цэргийн эмнэлэгт хүргэгдэж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байжээ.

Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг хашихаасаа өмнө Карлос Холмс Трухильо Гадаад хэргийн сайдаар ажиллаж байжээ. Мөн тэрбээр 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байсан ажээ.

Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Колумбид коронавирусын халдварын хоёр сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 52 мянга орчим хүн нас баржээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна