Таван толгой түлш ХХК-ийн 22 настай ажилтан амь насаа алдлаа
Таван толгой түлш ХХК-д ажилладаг 22 настай залуу амь насаа алдлаа. Энэ талаар тодруулахад тухайн 22 настай ажилтан холигч машинд цэвэрлэгээ хийж байхад нь өөр нэгэн ажилтан ирж тус машины "асаах" товчлуурыг дарснаар холигч машинд холигдож нас барсан байна.
Энэ явдал анхных биш бөгөөд 2021 он гарсаар 2 ажилчин бэртэж гэмтсэн байна. Таван толгой түлш ХХК-ийн зүгээс энэхүү мэдээллийг нууцлаж байгаа бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээлснээр тус компанийн захирал М.Ганбаатар нууцлах үүрэг өгч, ажил албан тушаалаа авч үлдэхээр шийдсэн гэлээ.
Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.
Сэтгэгдэл бичигдээгүй байна