ОХУ-ын нийслэл Москва хотын захирагч Сергей Собянин шөнийн цэнгээний газруудыг 23 цагаас хойш ажиллахыг хориглосон шийдвэрээ цуцалжээ.
Энэ талаар хотын захирагчийн албан ёсны сайтад мэдээлсэн байна.
Сергей Собянин "Шөнийн цэнгээний газрууд, караоке, нийтийн хоолны газрууд, боулингийн клубүүд болон бусад амралт, цэнгээний газруудад тогтоосон хязгаарлалтыг цуцалж байна" хэмээн сайтдаа бичжээ.
Эдгээр байгууллагууд ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмийг баримталж ажиллах ёстой гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
Мөн нийт ажиллагсдын 30 хувиас доошгүй тооны хүнийг "заавал зайнаас ажиллуулах" тухай ААН-үүдэд чиглэсэн захирамжаа цуцалжээ. Ингэснээр байгууллагын удирдлагууд хэчнээн хүнийг, тэдгээрээс хэнийг гэрээс нь ажиллуулахаа өөрсдөө шийдэх боломжтой болсон байна.
Эх сурвалж: Gazeta.ru
Сэтгэгдэл бичигдээгүй байна