A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/tegusmn/monyazguur.mn/index.php
Line: 144
Function: require_once

Түргэн тусламжаар очсон өндөр настан PCR шинжилгээний хариуг хүлээж байх зуур нас баржээ

Түргэн тусламжаар очсон өндөр настан PCR шинжилгээний хариуг хүлээж байх зуур нас баржээ

Админ
Өчигдөр 03 цаг 53 минут

 

Энэ сарын 16-ны шөнийн 00;56 цагийн үед Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд 64 настай иргэн биеийн байдал нь хүнд байдалтайгаар түргэн тусламжаар очсон байна. Харин тухайн өдөр жижүүрлэж байсан эмч эь өвчтнийг хүлээн авахдаа "өглөө ирж хэвтээрэй"  гэж хэлээд гэр лүү нь буцаасан байна. Гэвч өвчтөн гэртээ ирээд өглөөгүүр нас барьсан харамсалтай хэрэг гарсан байна.

Энэ тухай ар гэрийнхэн нь цахим сүлжээнд "PCR шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна. Тэгэхээр ирж хэвтээрэй" гэж хэлээд буцаасан тухай бичжээ.

Харин Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн дотрын эмч Ц.Октябрь "тухайн иргэн халуурсан гэсэн өгүүлэмжтэй байсан тул би PCR шинжилгээ авсан. Тухайн өвчтний биеийн байдал тогтворжсон байсан ч буцаасан нь миний буруу байж магадгүй. Ар гэрийнхнээс нь хүлцэл өчиж байна" хэмээн хэвлэлд тайлбар өгчээ.

Ийнхүү цар тахлын улмаас шинжилгээн хариу хүлээж эмчилгээ үйлчилгээ авч чадахгүй байгаа нөхцөл байдалд олон нийт цахим орчинд бухимдалтай байна.

Эх сурвалж: isee.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна