Коронавирусын халдвар манай улсад дэгдээд нилээдгүй олон сарыг ардаа үдлээ. Энэ хугацаанд болсон болоогүй зөндөө шийдвэрүүдийг гаргаж, хөнжлийнхөө хэрээр л коронавирусын халдварыг хумих гэж хичээж байна. Сайны хажуугаар саар гэгч шиг энэ аймшигт цар тахлаар улс төр хийж байгаа хэсэг бүлэг хүмүүс ч бий. Харин ягштал дэг журмаа бариж байгаа аймаг, дүүргүүд ч байна. Үүний тоонд Дархан-Уул аймаг, Баянзүрх дүүргийн удирдлагууд яалтч үгүй тооцогдоно.
Дархан-Уул аймгийн хувьд Ерөнхий сайдын зөвлөх Ж.Энхбаяраар удирдуулсан баг Дархан хотыг амжилттай хумиж, цар тахлыг хумиж, хөл хорионоос нь хэсэгчилэн салгаж ковидыг амжилттай давж гарав. Гэсэн ч зарим хариуцлаггүй иргэдийн улмаас дахин хөл хорионд орлоо. Энэ бүхний бурууг зарим улс төрчид Дарханы Онцгой комиссоос хайж байгаа хэдийч угтаа бол тухайн иргэний буруу гэдэг нь илт.
Харин Баянзүрх дүүргийн удирдлагууд хэсэгчилсэн хөл хорио тогтоож, дүүргийн бүх иргэдээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулжээ. Эхний ээлжинд давтагдсан тоогоор 250.000 мянган иргэдийг шинжилгээнд хамруулж чадаж. Мөн байнгын ажиллагаатай 5 PCR цэгт шинжилгээ авч байна. Зарим хүмүүсийн харж байгаагаар Баянзүрх дүүрэгт ковид илэрч, хамгаалалт авч байгаа нь буруу гэж үзэж байгаа хэдий ч яг үнэндээ Коронавирусын халдварыг тэд өдөр шөнөгүй ажилласны хүчинд олж тогтоон, хамгаалалт авч байгаа нь тэдний ажил үр дүнгээ өгч байгаа гэдгийн тод жишээ болох биз ээ.


Баянзүрх дүүргээр дайран өнгөрөн гарч байгаа нийтийн тээвэрт шалгалт хийж, Автобус бүрийг 12 оос илүү хүн зорчуулахгүй байхаар ажиллаж байна. Үүгээр ч дуусахгүй Банк санхүүгийн байгууллагыг ч тэд хараа хяналтдаа авч халамж, хүүхдийн мөнгөө авахаар очер дараалал үүсгэсэн иргэн бүрийг хүн хоорондын зайг бариулж, амны хаалтыг нь зүүлгэж, гарыг нь ариутгаж байна. Ажлын тайланг нь сонирхоход Баянзүрх дүүргийн Онцгой комисс 1 сая гаруй м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийж, цаашлаад дүүргийн хэмжээнд бөөгнөрсөн хур их хогийг хотын захиргаатай хамтран ачиж, цэвэрлэжээ.
Дархан-Уул аймаг, Баянзүрх дүүрэг шиг ингэж үлгэр жишээ ажиллаж, төр иргэдийн уялдаа холбоог бусад аймаг, дүүргүүд нь хэрэгжүүлэх юм бол бид Коронавирусыг дор нь хумиж болох боломжтой юм шиг сэтгэгдэл төрснөө нуухгүй байж чадсангүй. Ямартай ч Дархан болон Баянзүрхийн багт маш том амжилт хүсэе. Харин бусад дүүрэг, аймгийн удирдлагуудад тэдэн шиг ажиллаж, иргэддээ илүү ойр байхыг уриалж байна.
Коронавирусыг давж гарахын тулд төр иргэдийн уялдаа холбоо зайлшгүй шаардлагатай гэдгийг харуулж үлгэрлэж байгаа та бүхэндээ баярлалаа.
Сэтгэгдэл бичигдээгүй байна