Ерөнхийлөгч Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Өчигдөр /2021.01.28/ хоригийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр эрхэм спикер ажлын хэсгийнхнээс болоод арай л ширээгээ “шаахчихсангүй”, бухимдан суусан.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн асуудал хариуцсан зөвлөлийн гишүүн А.Эрдэнэцогт чуулганы хуралдаанд оролцохдоо Үндсэн хуулиа мэдэхгүй, Ерөнхийлөгчийн хоригийг хамгаалах байтугай бүр эсрэгээрээ гишүүдийн асуултад хариулж чадахгүй, “худал мэдээлэл түгээж” эхэлсэн.
Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар бухимдан “Эрдэнэцогт гуай та Үндсэн хууль унш. Хуульч хүн байж ямар хариуцлагагүй юм ярьж байна аа. Үндсэн хуулийн 59.1-ийг унш даа. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах, төрийн удирдлагыг хослуулан хэрэгжүүлнэ гэж байгаа. Төрийн удирдлага гэхээр нэг талыг нь хэлж байна. нутгийн өөрөө удирдах, төрийн өөрөө удирдлага гэдэг нь онолын хувьд эрх зүйн хувьд нэг ойлголт. Үндсэн хуулийн 59.2-ийг уншаад үз. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг гэж байгаа биз. Орон нутгийн чиг үүргийг худлаа тодорхойллоо гэж Үндсэн хууль зөрчсөн юм ярьж байна. Ингэж ярихаар хоригийг яаж та ул үндэстэй хамгаалж чадах юм. Үндсэн хуулиа уншаагүй.” голж, бухимдаж суусан.
Мань УИХ-ын дарга аргагүй л олон жил парламентад суусан туршлагатай улстөрчийн хувьд аливаа хуулийн төслийг сайн мэддэг хүмүүсийн мэтгэлцээний үндсэн дээр чамбай болгохыг хичээсээр ирсэн нь энэ бололтой.
Сэтгэгдэл бичигдээгүй байна