Байшин нь шатсаны улмаас 30 настай эрэгтэй амиа алджээ

Админ
12 цаг 31 минутын өмнө

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 29-ний өдрийн 02:40 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 02:48 цагт очиход иргэн Б-ийн 8×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /30 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ. 2021 он гарснаас хойш обьектын гал түймрийн 369 тохиолдол бүртгэгдэж, том хүн 21, хүүхэд 3 нийт 24 хүнийг галын аюулаас аварч,  гал түймэрт  том хүн 6, хүүхэд 3 өртөж нас барсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна