Жил хүрэхгүй хугацааны өмнө УИХ-ын сонгууль болсон. УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлэхдээ
"Энэ удаагийн сонгуулиар МАН боловсон хүчнээ нэр дэвшүүлсэн. Нэр дэвшсэн хүмүүс шижигнэсэн сайхан залуус байгаа. Та бүхэн минь ХҮЧЭЭ НЭГТГЭЖ дэмжиж өгөөрэй" гэж хэлсэн байдаг. Үнэхээр ч Монгол Ардын Нам боловсон хүчнээ 2020 оны сонгуулиар нэр дэвшүүлж, тэд ч өөрсдийгөө шинэ үеийн төлөөлөл болсон гэдгээрээ онцолж сонгуульд 62 суудал намдаа авчирж өгсөн байдаг.
Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр зарим нэр дэвшигчид үнэхээр шинэ үеийн төлөөлөл байж чадсан уу? гэх асуулт тэднийг УИХ-ын гишүүнээр батламжилснаас хойш хөврөх болжээ. УИХ-ын гишүүн Ч.Ундрам дээр л жишээ авахад
Тэрээр 2015 онд Ардчилсан Намын гишүүн байсан. Ардчилсан Оюутны холбооны дэд ерөнхийлөгч хийж байгаад гэнэтхэн л 2020 онд Монгол Ардын Намаас нэр дэвшихээр болж олон нийтэд "Миний бие 2009 оноос хойш МАН-ын гишүүн байсан" гэх мэдэгдэл гаргасан. Угтаа бол МАН 2009 онд МАХН байсан гэдгийг ард түмэн мэддэг. Үүгээр ч зогсохгүй тэрээр МУИС-ын захирал байхдаа оюутны дүн зассан гэдэг янз бүрийн л хэл амны бай болж өнөөдрийг хүртэл яваа. Түүний аав ч мөн адил Сэлэнгэ аймагт нэр муутай нэгэн. Зарим нь түүнийг Улаан Чинбаа гэх нь ч бий. Учир нь Сэлэнгэ аймагт "Гацуурт", "Улаан" гэх 2 Чинбат байдаг ба тэд Гацууртын Чинбатын хувьд тариалан аж ахуйн бизнес эрхэлдэг. Харин Ч.Ундрам гишүүний аав болох Чинбат нь Уул уурхайн, нүүрсний салбарт хүч үздэг байна.
"Үнэндээ бол Ч.Ундрам гишүүний Менежер нь Н.Уртнасан"

Одоо бүгдээрээ өнгөрсөн цагаас салья. Шинэ цаг ирлээ. У.Хүрэлсүх ч огцорлоо. Залуу үеийн төлөөлөл болсон Л.Оюун-Эрдэнэ түүний оронд Ерөнхий сайд болж "Өдөр шөнөгүй, чадахаасаа чадахгүй хүртэл ажиллана" гэж ам гарлаа. Өөрийнхөө засгийн газрыг #NextGenGov гэж нэрлэлээ. Гэтэл түүний санал болгосон сайдуудыг харахад мөнхийн эрх ашигтай, хамгийн идээ бээр ихтэй хүмүүс тодрох нь тэр. Яг үнэндээ 50 гарсан улсууд шинэ үеийн төлөөлөлд орж чадах уу? гэх асуулт иргэдэд тулгарна.
Ямартай ч МАН-ын удирдах зөвлөл сайд нарынхаа нэрсийг ил гаргалаа. Үүнээс харсан хамгийн онцгой хүн нь Ц.Нямдорж, Л.Энх-Амгалан, С.Энхболд нар биш. Харин Н.Уртнасан юм. Тэрээр Ч.Ундрам гишүүний сонгуулийн менежер хийжбайсан. ТВ салбарт ажиллаж байсан гэдгийг ард түмэн төдийлөн мэдэхгүй.
Яагаад Н.Уртнасан гэж? Ч.Ундрамыг сайд болгохгүй болохоор шууд менежерээ сайдад зүтгүүлсэн нь их сонин зураглал. Магадгүй Н.Уртнасан Ч.Ундрамын аав Чинбатын бизнесийг ч өөд татаж мэднэ. Эсвэл ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж МАН-д овоо хэдэн төгрөг хандивлаж уг суудлыг авчээ гэх таамаг гарч ирэв.
Намтарыг нь харах сайхан ч нөхөрлөж байгаа хүмүүсийг нь харвал ой гутмаар.
Энэ бүх зүйлсийг бичиж байхад өөрийн эрхгүй Ч.Ундрам гишүүний аавын бяр, охиноо болон түүний менежерийг албан тушаалтай болгосон гэдгийг уншигч та харж буй биз. Гэхдээ энэ Байгаль орчны яам, өөрийн охиноороо дамжуулан бизнесээ өөд татах "Улаан" Чинбатын мөрөөдөл хэзээ дуусахыг ёстой ард түмэн л шийдэх байх даа.
Сэлэнгэчүүд хамгийн зөв сонголтоо шоронд хийж, хамгийн муу сонголтоо өөд татлаа.
Сэтгэгдэл бичигдээгүй байна