“Tesla”-ийн нарны хавтангийн эрэлт өндөр байгааг тус компани мэдээллээ. “Tesla” компани 2020 оны сүүлийн гурван сард 86 мегаваттын хүчин чадал бүхий нарны хавтан суурилуулсан байна.
Энэ нь сүүлийн хоёр жил гаруйн дээд үзүүлэлт болжээ. Нарны хавтан үйлдвэрлэх зардал бага байгаа төдийгүй АНУ-д өрхүүдийн дунд эрэлт нэмэгдсэн нь нөлөөлж байгааг тус компани онцолж байна.
Цахилгаан автомашины үйлдвэрлэлд олон жил анхаарч ажилласан “Tesla” нарны эрчим хүчний бизнестээ илүү төвлөрч байгаа гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрбээр цаашид салбартаа тэргүүлэгч болохыг зорьж байгаагаа онцоллоо.
АНУ-д нарны хавтан үйлдвэрлэлд одоогоор “Sunrun” компани тэргүүлж байгаа бөгөөд тус компани өнгөрсөн улиралд 172 мегаваттын нарны хавтан суурилуулжээ.

Сэтгэгдэл бичигдээгүй байна