Масктай үед шилээ цантуулахгүй байх шилдэг зөвлөгөө

Админ
2021/01/30

Хүйтний улиралд маск зүүхэд халуун амьсгал хүйтэн агаартай цохигдож нүдний шил цантдаг. Шилээ авч арчих нь төвөгтэй бөгөөд бохир гараар халдвар дамжих эрсдэлтэй. Тиймээс доорх туршилт, судалгаатай 6 зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. 1. Саван ба ус Шилээ багахан савантай усаар угаагаад зориулалтын шилний алчуураар арчина. Хувцас, энгийн алчуурт арчихад шил зурагдах аюултай. Шилэн дээрх саван халуун хүйтэн цохигдохыг багасгана. 2. Сахлын хөөс Чимх сахлын хөөсийг шилнийхээ дотор талд түрхээд арчаарай. 3. Маскны зайг бөглөх Маскаа зүүхдээ хамрын хэсэгт зай гаргахаас сэргийлэн чанга дарж битүүлээрэй. Ингэхдээ наалддаг тууз, скоч ашиглаж болох юм. 4. Чийгтэй алчуур Ариун цэврийн цаас, сальфеткийг бага зэрэг норгоод маскныхаа доор байрлуулан хатаана. 5. Тогтоогч хэрэглэх Чихэндээ маск тогтооход хамар хэсэгт зай гарах магадлалтай. Толгойн хэрэглэл ашиглан тогтоосноор зай нь чигжиж өгнө. 6. Цаасны хавчаар Цаасны хавчаарыг доорх байдлаар зүүж маскаа тогтоогоорой. Эсвэл илүү эвтэйхэн 3D загварыг ашиглаж болох юм.  Эх сурвалж: Insider.com


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна