Зүүн Хойд Азийн гар зургийн уралдаанд сурагчид амжилттай оролцжээ

Админ
2021/01/30

Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын холбоо (NEAR) -оос зохион байгуулсан “Хүүхэд, сурагчдад зориулсан найм дахь удаагийн гар зургийн уралдаан”-д  Өвөрхангай аймгийн сурагчид амжилттай оролцлоо. Тус уралдаанд Монгол, Хятад, Япон, Солонгос, Орос Улсаас 323 сурагч бүтээлээ хүргүүлсний 46 нь Монгол хүүхдүүд байв. Тэдгээрээс
  • "Мэргэд" лаборатори сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Насанжаргал “Эрдэнийн эх орон” сэдэвт гар зураг,
  • 10 дугаар ангийн сурагч С.Хишигтогтох “Хадгалж явах ёстой бидний соёл” сэдэвт гар зургаар тусгай байранд шалгарсан гэж Өвөрхангай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна