Н.Баярмөнх: Улс төрждөг хороон засаг дарга нарыг солино

Админ
2021/01/31

Нийслэлийн Баянзүрх дүүргийн удирдлагууд коронавирусийн цар тахлын үед төрийн албан хаагчдыг, ялангуяа АН-аас сонгогдсон хорооны дарга нарыг хууль бусаар халж байна гэсэн мэдээлэл сүүлийн өдрүүдэд гараад буй. Уг асуудлаар тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхөөс тодрууллаа. Тэрээр "Өнөөдрийн хүртэл ажлаас хууль бусаар чөлөөлсөн ямар ч ажиллагаа явагдаагүй. Шүүхийн шийдвэр, тэтгэвэрт гарч буй болон өөрийнхөө хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж буй тодорхой төрийн албан хаагчид ажлаасаа чөлөөлөгдсөн. Дүүрэг, хороонд улс төржилт хэрээс хэтэрсэн. Сүүлүийн 8 жилийн хугацаанд манай дүүрэг нэлээд олон зүйлээр бусад дүүргээсээ хоцорч явна. Тэгэхээр дүүрэг дээр улстөржих ажиллагааг явуулмааргүй байна. Энд аж ахуйн ажил явагдаж, дүүргийн иргэдийн аюулгүй, ээлтэй орчинд амьдрах нөхцөлийг хангаж ажиллах шаардлагатай" хэмээлээ.    


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна