2020 онд ижил хүйстэн гэдгээ нээлттэй зарласан 12 алдартан

Админ
2021/01/31

Жамила Жамиль "Good place" цувралын жүжигчин Жамила өнгөрсөн хоёрдугаар сард өөрийн твиттер хуудсаараа дамжуулан ижил хүйстэн гэдгээ зарласан. Рик Коснетт "Flash" цувралын жүжигчин Рик Коснетт "Би гей. Үүнийг хүн бүр мэдээсэй гэж хүсэж байна. Учир нь би өдөр бүр үнэнээрээ амьдрах болно гэж өөртөө амласан" инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Курдин Орлик Швейцарийн үндэсний бөх Курдин Орлик ижил хүйстэн гэдгээ нээлттэй зарласан анхны мэргэжлийн швейцарь тамирчин болсон. Себастьян Вега Сагсанбөмбөгийн од Себастьян Вега ижил хүйстэн гэдгээ нээлттэй зарласан анхны Аргентин тамирчин болов. "Тав, зургаан жилийн өмнө би өөрийгөө гей гэдгээ олон нийтэд хэлбэл хүмүүс таатай хүлээж авахгүй байсан байх. Одоо цаг нь иржээ, хүмүүс ч илүү нээлттэй болсон байна" гэсэн юм. Аулии Кравальо "Моана" хүүхэлдэйн киноны гол дүрд дуу оруулсан Аулий бисексуаль гэдгээ зарласан. Гийом Сизерон Олимпийн мөнгөн медальт, Францын хос уран гулгалтын тамирчин Гийом найз залуутайгаа авахуулсан зургаа инстаграмдаа анх удаа оруулав. Лили Рейнхарт  "Riverdale" цувралын од Лили Рейнхарт бисексуаль гэдгээ зарлав. Пабло Альборан  "Grammy"-д нэр дэвшиж байсан, Испанийн алдарт дуучин Пабло Альборан ижил хүйстэн гэдгээ зарлалаа. Никалас Петрицца  Та түүнийг 2014 оны хит "Shut up and dance with me" дууг дуулсан "The Walk the moon" хамтлагийн ахлагч гэдгээр нь мэдэх байх. Тэрээр зургаадугаар сард бисексуаль гэдгээ зарлав. Тинаше  Дуучин Тинаше бисексуаль гэдгээ "Gay times" сэтгүүлээр дамжуулан олон нийтэд зарласан. Дональд Гловер  Childish Gambino нэрээр нь та бүхний мэдэх дуучин Дональд Гловер өөрийгөө ямар бэлгийн чиг баримжаатайгаа албан ёсоор зарлаагүй ч "Би эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн алинд нь татагддаг вэ гэдэгт нэг хариулт сонгож чадахгүй" гэсэн юм. Эллиот Пэйж Оскарт нэр дэвшиж байсан жүжигчин Эллэн Пэйж трансжендер гэдгээ өнгөрсөн арванхоёрдугаар сард зарлаж, өөрийн нэрээ Эллиот Пэйж болгож өөрчилсөн билээ. Эх сурвалж: Pride.com


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна