“Ичээнээс гарсан сайд” буюу Н.Уртнасан гэж хэн бэ?

Админ
2021/01/31

Л.Оюун- Эрдэнийн засгийн газрын сайдууд тодорлоо. Тоон дотор үсэг цохиж явна гэдэгчилэн энэ танхимд хэний ч тааварт байгаагүй хэд хэдэн сайд нар томилогдсон нь олны дургүйцэлийг төрүүллээ. Ямар сайндаа УИХ-ын гишүүн Ц. Мөнх- Оргил “Сайдууд та нар улс төрчид шүү“ гэж сануулахав дээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Ч.Ундрамын хэвлэлийн төлөөлөгч, МУ-ын Шадар сайд Я. Содбаатарын зөвлөхөөр ажиллаж байсан Н.Уртнасан цахим орчинд 2 хоногийн өмнө “Ичээнээс гарлаа. Гадуур дотуур ажил хөөцөлдөе” гэж жиргээд төд удалгүй шинэ засгийн газрын танхимд багтсаныг иргэд ил тод шүүмжилж байна. Үнэндээ бол БОАЖ-ын сайд гэдэг албан тушаал Н.Уртнасангийн тухайд гэнэтийн мэдээлэл байсан байх. Ичээд мэдээгүй ч байж магад. Гэхдээ түүнийг Ч.Ундрам, Я.Содбаатар нар шинэ засагт хүчтэй дэмжсэн. Шалтгаан нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Чинбат гэдэг нөхөр Сэлэнгэ аймагт алтны уурхай ажилуулдаг. Сэлэнгэчүүд андахгүй. Энэ уурхай зогсох магадлал маш өндөр байсан. Гэвч сүйхээтэй нөхөр МАН-д хадаг барин очиж, Ардчилсан намаас охин Ч.Ундрамаа суга татан хүлээлгэн өгч, УИХ-д нэр дэвшүүлсэн түүхтэй. Чинбатын гэр бүлийн эцсийн найдвар бол УИХ-ын гишүүн Ч.Ундрам. Харин Ч. Ундрамын аавын компанийг хамгаалж үлдэх итгэлт хүн бол “Ичээнээс” гараад сайд болсон Н.Уртнасан. Д.Сарангэрэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байхдаа Завхан аймгийн Баян-айрагийн уурхайг зогсоосон. Сэлэнгэ, Зүүнхараа чиглэлд тус яамны нөхөд ажиллаж ч байсан гэдэг. Хаагдаж магадгүй, асуудалд ойрхон тулаад ирсэн учраас хашир Чинбат охин Ундрамын албан тушаал, эрх мэдлийг ашиглаж ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг өөрийн мэдэлдээ авлаа. Энэ үйл хэрэгт МУ-ын Шадар сайд Я.Содбаатар оройлон оролцсон. Экс шадар сайдын хөрөнгө оруулалт бүхий “Шинэ дэлхий” ТВ захирал байсан төдийгүй хувь оруулсан компаниудад нь ажиллаж байсан сэтгүүлчийг ийнхүү өөд татжээ. Ингээд бодохоор “Алт” хөтөлбөр хэрэгжүүлж, энэ төрлийн бизнес Н.Уртнасан сайдын үед цэцэглэнэ. Н.Уртнасангийн тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын талаар ямар ч мэдлэг байхгүй. Сэтгүүлч мэрэгжилтэй. Монголын Үндэсний Телевизэд цөөн хэдэн жил ажиллаад, хувийн бизнес хийх нэрээр Я.Содбаатар, Ч.Ундрамын бизнесийн хамтрагчаар ажиллаж байсан юм байна. Ийм хүнийг Л.Оюун- Эрдэнэ танхимдаа багтааж, нийгмийн доог дохуу боллоо. Төрд ганц жил ажиллаагүй хувийн компани нөхөд засагт сайд хийж байгаа нь төрийн албыг ил доромжилсон хэрэг гэдгийг хэн хүнгүй мэдэх биз.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна