Хөвсгөлд гурван удаа газар хөдөллөө

Админ
2021/01/31

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хачим гэдэг газар буюу Хөвсгөл нууранд энэ сарын 29-нд 3 удаа газар хөдөлжээ. Тодруулбал  Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар Хөвсгөл нууранд аймгийн төвөөс хойд зүгт 319 км-т, 29-ний өдрийн 08.35 цагт 4.2 магнитуд, 09.13 цагт 3.5 магнитуд10.24 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн үеэр иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч ямар нэгэн хохирол учраагүй байна. Иймээс иргэдийг Хөвсгөл нуураар зорчихгүй байхыг аймгийн МХГ-аас анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна