ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 30-нд хийсэн PCR шинжилгээгээр 37 хүнээс коронавирус илэрчээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 11202 хүнд шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Илрээд буй 37 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлын давтан шинжилгээ, сүүлд шинээр бүртгэгдэж буй халдварын голомтуудын хавьтлын шинжилгээ, мөн цэгээр шинжилгээ өгсөн хүмүүсээс илэрчээ. Өнгөрсөн 24 цагт ХӨСҮТ-өөс 22 хүн эдгэрч Хан-Уул дүүрэг дэх 300 ортой эмнэлэгт шилжээд байна. Харин энэ эмнэлгээс 12 хүн эмчлэгдэж эдгэрч гэртээ гарсан талаар ХӨСҮТ-ийн Тандан судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрээр халдварын голомтууд өндөр хэвээр, өнгөрсөн 11 дүгээр сараас хойш 28 голомт бүртгэгдээд байгаагаас өнөөдрийн байдлаар 7 голомт идэвхтэй байна. Эдгээр нь бүгд нийслэл хотод бөгөөд "Икс" апартмент, "Микс пицца" болон Баянгол дүүргийн 19 дугаар байрны голомт идэвхтэй байсаар байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна