"Өргөө" амаржих газарт төрсөн эхээс коронавирус илэрч, эмнэлэгт нь тусгаарлажээ

Админ
2021/02/01

"Өчигдөр "Өргөө" амаржих газарт жирэмсэн эмэгтэй урьд өдөр нь шинжилгээ өгөөд, өглөө шинжилгээний хариу гарахаас өмнө өвдөж, тус эмнэлэгт төрсөн. Төрсний дараа коронавирусний онош батлагдсан. Тухайн ээж, нярайг тус эмнэлэгт тусгаарласан. Эмэгтэй кесар хагалгаагаар төрсөн учраас биеийн байдлыг тогтворжтол нэгдүгээр төрөхөд тусгаарласан байгаа. Тэнд хавьтал болсон ээжүүд, эмч, ажилчдыг тэнд нь ажиглахаар бэлдсэн тасгуудад тусгаарласан. Төрсөн ээж, нярайн биеийн байдал хэвийн, сайн байгаа бөгөөд эмчилгээ, үйлчилгээг хийж байна. Мөн гэр бүлийнх нь гурван хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан" гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна