Жүжигчин Г.Анандад гурван жилийн хорих ял оноожээ

Админ
2021/02/01

“Single Ladies” кинонд тоглосноор олны анхааралд өртөж, жүжигчний гараагаа эхлүүлж байсан Г.Ананд саяхныг хүртэл реклам, клипний саналд дарагдаад тун завгүй байлаа. Гэвч жилийн өмнө тэрээр согтуугаар жолоо барьсан үедээ автомашинтай мөргөлдөж, хүн амь хөнөөсөн байдаг. Өнгөрөгч оны нэгдүгээр сарын 16-ны үүрээр Хан-Уул дүүрэг Их Монголын гудамжинд асфальтан замд Toyota Premio маркийн А жолоочтой автомашин, Mercedes Benz маркийн А жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 45 настай, эрэгтэй, А газар дээрээ нас барсан ноцтой осол гарсан. Тухайн үед осол гаргасан Mercedes Benz маркийн автомашиныг Г.Ананд жолоодож байжээ. Ийн согтуурсан үедээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн Г.Ананд гэм буруугаа хүлээж, түүний жолоодох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хорих ял оноожээ. Мөн талийгаачийн ар гэрийнхэнд хохирлын мөнгө болгож 25 сая төгрөг өгчээ.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна