Булган, Сэлэнгэ аймгуудад 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Өчигдөр Булган, Сэлэнгэ аймгуудад 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Тодруулбал, Булган аймгийн Баян-Агт сумын Халтар багийн “Буурал” гэдэг газар өчигдөр /01.30-ны/ 23:15 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 23:34 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баян-Агт сумын Засаг дарга Тамгын газрын даргаас тодруулахад тухайн орчинд айл байдаггүй, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Буурал” гэдэг газар өчигдөр 03:09 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 03:32 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Бугант тосгоны Засаг даргын Тамгын газрын ажилтнаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл бичигдээгүй байна