Хотоос малчин айлд ирсэн хүү хонь хариулахаар яваад сураггүй алга болжээ

Админ
2021/02/01

Сэлэнгэ аймгийн малчин айлд хотоос ирсэн 16 настай хүү хонь хариулахаар явганаар гараад сураггүй алга болжээ. Тодруулбал, Баянгол сумын Баян багийн “Баяны энгэр Хавчуу” гэдэг газар өчигдөр 01.30-ны өдрийн 10:00 цагийн орчимд 16 настай эрэгтэй А нь хонь хариулахаар явганаар гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 01.31-ний өдрийн 01:03 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Малчин О-ынд Улаанбаатар хотоос ирсэн 16 настай А-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн анги, Мандал сумын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн урьд шөнө буюу 01.31-ний өдрийн 03.38 цагт эхлүүлжээ. Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна