Улаанбаатарт коронавирусний халдварын эрсдэл өндөртэй 10 голомт байна
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 5433 хүнд PCR шинжилгээ хийхэд 35 хүнд коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Эдгээр нь өмнөх тохиолдлуудыг ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байрны хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрлээ. Ойрын хавьтал болсон хүмүүсийн хоёрдогч хавьтал нь ойрын хавьтал болж хавьтлуудыг тоо үсэрч нэмэгдэж байна.
Хоёр дахь хавьтлын ойрын хавьтлын шинжилгээг хийх явцад СХД-ын 21-р хороололд ажилладаг хүн өвчилсөн. Түүний хавьтлын шинжилгээнээс найманнэмэ хүнээс коронавирус илэрсэн байна. Ингээд Улаанбаатарт шинэ голомт нэмэгдэж байна. Идэвхтэй голомтуудад СХД-ийн 21-р хорооллын худалдааны төвийн голомт нэмэгдэж байна.
Улаанбаатарт идэвхтэй байгаа голомт:
-БЗД-ийн 8-р хорооны "Х апартмент"-ын СӨХ
-"GB tower"-т байрладаг Банк бус санхүүгийн байгууллагын голомт,
-Гутлын цех,
-Микс пиццатай холбоотой голомт,
-Наркологийн эмнэлэгтэй холбоотой,
-Монос оффистой холбоотой,
-Асрамжийн газартай холбоотой голомт
-Гэр бүлийн БЗД-ийн 5-р хорооны 6-р байр,
-СХД, 20-р хороо
-БГД-ийн 12-р хорооны 19-р байрны голомтуудад халдвар идэвхтэй үргэлжилж байна.

Сэтгэгдэл бичигдээгүй байна