Нийслэлд хөл хорио тогтоох эсэхийг энэ долоо хоногт шийднэ

Админ
2021/02/02

Цагаан сарын баярын өдрүүдэд нийслэлд хөл хорио тогтоох эсэхийг эрсдэлийг үнэлгээ, судалгаанд тулгуурлан энэ долоо хоногт шийднэ гэдгийг НОК-ын Шуурхай удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар хэллээ.

Коронавируст цах тахлын батлагдсан  тохиолдол Улаанбаатар хотод  нэмэгдэж,  нийслэлийн хэмжээнд  томоохон  голомтууд нэмж бүртгэгдэж байгаатай холбогдуулан орон нутгийн  иргэдийг  буцаах  ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа.

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар баталсан зорчигч тээврийг зохион байгуулах тухай түр журмыг баримтлан Улаанбаатар хотоос гарах  хөдөлгөөнийг зохицуулж байна. Журмын дагуу ар гэрийн гачигдал, оршуулгын үйл ажиллагаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, албан томилолттой иргэд хотоос гарах боломжтой. Мөн хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, хадлан тэжээлийн ачаа тээвэрлэлт хэвийн нэвтэрч байгаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна