"Бэрх Уул" ХК болон "Монгол шилтгээн" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна

Админ
2021/02/02

2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 849,742,675 төгрөгийн үнийн дүн бүхий 949,483 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бэрх Уул" ХК (BEU +14.88%) болон "Монгол шилтгээн" ХК (MSH +13.64%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тав" ХК (TAV -15.00%) болон "Оллоо" ХК (OLL -11.85%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 30,996 ширхэг нэгж эрхийг нийт 3,381,088 төгрөгөөр арилжигдсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 10 ширхэг үнэт цаас 1,010,000 төгрөгөөр арилжигдсан байна. ТOP-20 индекс 0.06 хувиар өсөж, 21543.81 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,008,888,053,123.76 төгрөг боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна