Ц.Мянганбаяр алтны магнат нэрнээсээ салж, шалдаа буув

Админ
2021/02/02

Миссүүдийг гэргийгээ болгож, цагтаа цалгиж явсан “алтны магнат” Ц.Мянганбаяр өнөөдөр шүүхийн хаалга татаж сууна. “Гоёл”-ын тайзыг доргиож явсан топ хүүхнүүдийг онилж, ээлж дараалан шилж сонгосоор хамгийн отгон гэргийгээрээ О.Пүрэвдуламыг сонгосон байдаг. Гэвч тэдний хамтын амьдрал дөрвөн жилийн өмнө дуусгавар болсон. Топ Пүүжээ, мисс Ариунцэцэг гээд энэ цагийн сайхан хүүхнүүдийн экс нөхөр гэгдэх Ц.Мянганбаяр залилангийн хэрэгт холбогдож, олны өмнө харагдахаа больжээ. Тэрээр Х.Даржаагийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрлах алтны орд газарт нөхөн сэргээлт хийх, алт олборлох чиглэлээр хамтран ажиллах гэрээгээр халхавчлан нэр бүхий иргэдэд их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогдсон. Архангай аймгийн Цэнхэр суманд алт олборлох зөвшөөрөл бүхий 13 тусгай зөвшөөрөл дангаараа Ц.Мянганбаярын нэр дээр байсныг  2019 оны наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар цуцалсан байдаг. Учир нь  “Монгол газар корпорейшн” ХХК   компанийн эзэмшиж байсан нийт 13 тусгай зөвшөөрлөөс зөвхөн дөрөв нь л байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан байжээ.  Иймээс Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчсөн гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг нь ийнхүү Засгийн газар цуцалсан юм. Ц.Мянганбаяр эдгээр лицензийг компани хооронд дамлан наймаалж ашиг олж, “Монгол газар корпорейшн” ХХК алтны лицензтэй талбайн нэг га газрыг 10 саяас эхлэн үнэлж, гэрээ байгуулан бусад компаниудаар алт олборлуулж байсан гэх мэдээлэл бий. Иймд товлогдсон шүүх хурал хойшлогдож, гуравдугаар сарын 3-ны өдөр болохоор болжээ.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна