ВИДЕО: Уулнаас гулгаж байгаа хулсны баавгай олны хайрыг татав

Админ
2021/02/02

Вашингтон дахь Смитсонианы үндэсний амьтны хүрээлэнгийн хулсны баавгайнууд саяхны өдөр орсон их цаснаар уулын уруу биеэрээ гулгаж байгаа бичлэг цахим орчинд олны хайрыг булаав. Мей Сян, Тянь Тиан хэмээх нэртэй хоёр баавгай өвлийн гайхамшгийг мэдэрч, цасан дээр тоглож байгаа нь камерын бичлэгт буужээ. Амьтны хүрээлэнгээс олон нийтийн сүлжээнд байршуулсан уг бичлэгт тэд хашаан дотроо энд тэнд эргэлдэн өнхөрч, цасан дээр ар нуруугаараа ээлж дараалан гулсаж, эргэж мацан дахиад л гулгана. "Гулгаж буй пандагийн баяр баясгалан" хэмээх тайлбартайгаар Үндэсний амьтны хүрээлэн албан ёсны твиттертээ жиргэжээ. Өглөө сэрэхэд Вашингтонд орсон их цасыг үзсэн хүрээлэнгийн амьтад ихэд баярласан гэнэ. Хүрээлэнгийн захиргаа мөн бусад амьтдынхаа цаснаар авсан гэрэл зургуудыг нийтэлжээ.     Эх сурвалж: Today


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна