Алдартнуудын романс бол хэзээнээс олон нийтийн сонирхлыг хамгийн ихээр татдаг асуудал байсаар ирсэн. Гэхдээ бид энэ удаа алдартнуудын анхны хайр, анхны шөнийн түүхийг та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. Тэдний харилцаа хэрхэн дууссан бол?
1 Бейонсе, Жей Зи нар
Домогт поп гурвал болох “Destiny’s Child”-аас хамгийн алдартай нь Бейонсе юм. Дуучин бүсгүй хувийн амьдралын тал дээрээ ихээхэн ичимхий нэгэн ажээ. Ярилцлагадаа тэрбээр: “Би 12-13 настай байхдаа найз залуутай байсан, бид 17 нас хүртлээ үерхсэн. Би үргэлж урт хугацааны харилцаанд дуртай байсаар ирсэн. Тэр үеэс хойш миний амьдралд ганцхан эрэгтэй байсан нь – Жэй . ” Бейонсе 2002 онд 20 настайгаасаа үерхэж эхэлсэн рэпер Жэй Зигийн тухай ийнхүү ярьжээ. 2008 онд хосууд гэрлэж, өнөөдөр гурван хүүхэд өсгөн хүмүүжүүлж байна.
2. Бритни Спирс, Жастин Тимберлейк
Попын өөр нэг шүтээн болох дуучин Бритни Спирсийн байдал тийм ч сайн байсангүй. Эхэндээ Жастин Тимберлейктэй харьцах харьцаа нь жинхэнэ үлгэр шиг байсан хэдий ч эцэст нь дуучин хосууд салсан байна. “Би түүнийг онцгой гэж боддог байсан. Гэвч би алдаж байж. Бид хоёрын салалт миний амьдралдаа мэдэрсэн хамгийн муухай зүйл байсан. Бид эцсээ хүртэл хамт байх болно гэж би бодож байсан ” хэмээжээ. Тимберлейкээс салсны дараагаар Спирсийн амьдралд хар бараан үе эхэлсэн. Амжилттай дуучнаас тэрбээр хар тамхинд донтогч болон хувирч байсан юм.
3 Мила Кунис, Маколей Калкин нар
Бритни Спирсээс ялгаатай нь жүжигчин Мила Кунис “Гэртээ ганцаараа” киноны од Маколей Калкинд охин насаа өгч, анхны салалтын гашуун зовлонг аюулгүйгээр даван туулж чаджээ. Маколей Калкины хувьд ч тэдний салалт ихээхэн хүнд туссан юм.

Гэсэн хэдий ч Мила Калкинтай 2002 оноос 2011 он хүртэл удаан хугацаанд уулзаж байсан юм. “Бид үерхэж эхлэх үедээ 16 орчим настай байсан” хэмээн Мила дурсан ярьжээ. Жүжигчин бүсгүй хар тамхинд донтсон Калкиныг хаяж өөрийн бага насны найз болох жүжигчин Эштон Катчертай гэрлэн өдгөө аз жаргалтайгаар амьдарч байгаа юм.
4 Селена Гомес, Жастин Бибер нар

Жастин болон Селенагийн харилцааг хүн бүхэн мэддэг шүү дээ. Тэд нэг хэсэг байнга л салж нийлдэг байсан билээ. Ямар ч эргэлзээгүй зүйл бол хосуудын доторх мэдрэмжийн хүч юм. Селена Гомес гэр бүлийнхээ католик уламжлалын дагуу зүүдэг байсан “цэвэр ариун байдлын бөгж”-ийг Жастины төлөө тайлж байсан ажээ. “Би үүнийг хэлэхээсээ ичихгүй, бөгж байхгүй болсон гэдгээ харуулахаас ичдэггүй. Би үүнийг 13 настайдаа авсан бөгөөд үнэ цэнэ, утга учрыг нь маш хүндэлдэг байсан ч би дурласан болохоор ямар ч муу зүйл хийсэн гэж боддоггүй . ”
Сэтгэгдэл бичигдээгүй байна