Өнөөдрийн байдлаар, хүнд хэрэглэх зөвшөөрөлтэй гурван вакцин байгааг ХӨСҮТ-ийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Тэмүүлэн өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа.
Дэлхий дахинд нэгдүгээр сарын 29-ний байдлаар, туршилтын өмнөх шатанд 170-аас илүү вакцин байгаа бол эмнэлзүйн нэгдүгээр шатанд 18, хоёрдугаар шатанд 23, гуравдугаар шатанд 22, хэрэглэх зөвшөөрөл авсан BioNTechPfizer, Moderna, Oxford/Astra Zeneca гэсэн гурван вакцин байгаа юм.
Эдгээр вакциныг хоёр тун буюу хоёр удаа хийж дархлаа тогтдог. Хоорондын тунгийн зай вакцинаас хамааран өөр өөр байдаг. Жишээ нь, BioNTechPfizer вакцины хувьд гурван долоо хоног, Moderna, Oxford вакцины хувьд дөрвөн долоо хоногийн зайтай хийдэг байна. Хамгийн сүүлийн тун буюу хоёр дахь тунгаа хийлгэсний дараа гурван долоо хоногийн дараа дархлаа бүрэн тогтдог байна. Анхны тун хийлгэснээс хойш долоон долоо хоногийн дараа бүрэн дархлаа тогтдог гэдгийг тэрбээр тодотгов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна