“Black Lives Matter” хөдөлгөөнийг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ

Админ
2021/02/03

Норвегийн хууль тогтоогч Петтер Эйде “Black Lives Matter” хөдөлгөөнийг Нобелийн 2021 оны Энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ.

П.Айде “Black Lives Matter” хөдөлгөөн арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, түүнээс үүдэлтэй хүчирхийллийн эсрэг тэмцэж буйг харгалзан Энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн байна.

“Black Lives Matter”-ыг өнөө үеийн хамгийн өргөн хүрээг хамарсан, хүчтэй нийгмийн хөдөлгөөн гэж миний бие үзэж байна хэмээн өдгөө 61 настай П.Эйде “CBS News” сувагт мэдээлжээ.

Энэ жил Нобелийн шагналд нэр дэвшүүлэх хүсэлтийг хоёрдугаар сарын 1 хүртэл хүлээн авсан бөгөөд ялагчийг 10 дугаар сард олон нийтэд танилцуулах юм.

Нобелийн энэ оны Энх тайвны шагналд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч, Шведийн идэвхтэн Грета Тунберг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Цагаан ордны зөвлөх асан Жаред Кушнер нарын нэрийг мөн дэвшүүлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна