С.Эрдэнэ: Ц.Туваан хэн нэгний үүрэг даалгавраар ажиллаж байна

Админ
2021/02/03

АН-аас С.Эрдэнийг "хөөсөн" гэх асуудлаар АН-ын дарга С.Эрдэнийн байр суурийг тодруулж байна. Тодруулбал С.Эрдэнийг Ардчилсан намын гишүүнээс 8 жилийн хугацаагаар хасах шийдвэрийг Ц.Туваан гаргаад байгаа юм. Үндсэн дүрмийн хорооны 2021 оны 01-р сарын 08-ны өдрийн хурлаар Ардчилсан намын гишүүн Л.Баттүвшингээс ирсэн өргөдлийг хянан хэлэлцээд ҮБХ-ны гишүүн С.Эрдэнийг Үндсэн дүрмийн 3.9.1.10 болон 3.9.1.15 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн хариуцлага тооцохыг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд даалгасан байна. Үндсэн дүрмийн хорооны уг тогтоолын дагуу 2021 оны 01-р сарын 29-ны өдөр Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарган Үндсэн дүрэм зөрчсөн С.Эрдэнийг намын гишүүнээс 8 жилийн хугацаагаар хассан гэсэн мэдээллийг өгөөд байгаа юм. Харин АН-ын дарга С.Эрдэнэ энэхүү үйлдэл болон Ц.Туваан нарын үйлдлийг хэн нэгний үүрэг даалгавар, чиглэлээр ажиллаж байна хэмээн дүгнэж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна